Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийнсонин”-ы өнөөдрийн дугаарт “Инээмсэглэсэн хүн ямар ч зүйлийг эерэгээр хардаг”, “Л.Энхболд: Уул уурхайгаас үүдэн ус хомсдвол эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн төсөл өргөн барьсан”, “Танилц төмөр замын эдийн засаг”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2018 оны үйл ажиллагааны хураангуй тайлан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хэвлэлийн эрх чөлөөг хэтэвчээрээ боомилохоо боль, дарга нар аа”, “Зам дээр “гацдаг” автобуснуудыг яах вэ”, “Гадаад харилцааны яамны газрын захирлуудыг Элчин сайдаар илгээх нь” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хуульчдын нэр хөсөр унав, Хуульчдын холбоо нь таг чиг”, “Монгол Улсын Ерөнхийлөгч ардчиллынхаа “сорилт” нь болж байна”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2018 оны үйл ажиллагааны хураангуй тайлан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөнийсонин”-ы өнөөдрийн дугаарт “Хакүхо: Иргэншил солих талаар ярихад эрт байна”, “Сүхбаатарын талбайн 2.5 га газрыг 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьжээ”, “Ах минь хоёр залуугийн амийг авраагүй бол дөрөв биш зургаан хүний амь яригдах байлаа”, “Д.Дэмбэрэл: “Эрдэнэт” үйлдвэрт эрсдлийн сан байхгүй” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

Хуваалцах