Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийнсонин”-ы өнөөдрийн дугаарт “Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ ухарсаар байна”, “Л.Болд: Үндсэн хуульд халдвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн байна”, “Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгт захиалагчийн тухай мэдэгдлийг нь хэрэгсэхгүй болгочихоод захиалгаар хүн алсан гээд ял өгчихсөн” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хөрсний усан суурьтай хотын барилгууд”, “Уул уурхайн маргааны уг сурвалж”, “Л.Элдэв-Очир: Хоёр газарт давхцал гарсан нь яамд хоорондоо уялдаагүй, маш хариуцлагагүй ажилладгийн тод жишээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хүүгийн нүүдэлтэй бэрс”, “З.Рэгзэдмаа: Бусдын төлөө хийсэн зүйлтэй байх л амжилт юм”, “Хамгийн өндөр төсөвтэй газруудад хүүхэд, дүү нараа томилохоос ичиж байсан уу” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөнийсонин”-ы өнөөдрийн дугаарт “Ш.Лхагвасүрэн: Хүмүүсийг зомби мэт болгодог “флакка” гэх бодисыг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн”, “Х.Бадамсүрэн: “ЖАСТ”-ын Ш.Батхүүгийн өрийг Эрсдлийн сангаас төлсөн”, “Б.Дангаасүрэн агсны хүү Б.Дансал: Хүн ямар нэг сэжиг харгүйгээр энэ хорвоог орхих ёстой шүү дээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.


















