Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийнсонин”-ы өнөөдрийн дугаарт “Амрах цагаар хомс аврах ангийнхан”, “Элчин сайд Майкл Клечески: Америк, Монгол хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ”, “М.Энхсайхан: Хотын эдийн засаг бол УИХ, Засгийн газрын асуудал”, “Ой гутам зулгуйдалт”зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Байгалиа гэсэн сэтгэлээр Бага Хэнтийн нурууны салбар 28 амыг хамгаалагч”, “Ангаахай Монгол”, “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл хэрхэн өөрчлөгдөв” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ж.Навч: Би шилдэг сэтгүүлчдийн дунд өсч бойжсон”, “М.Ариунжаргал: “Оюутны хөгжлийн зээл”-д 33 тэрбум төгрөг төсөвлөсөн”, “С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчаар дөрвөн хүнийг шалгаж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөнийсонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Зоригийн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн хэргийг мөрдөн байцаах алба руу шилжүүллээ”, “С.Жавхлан: Би Монголыг сайн сайханд дуудах, уриалах хууль бэлтгэж байгаа”, “Зээлийн хүүгийн хязгаарыг дагаж “үхлийн цохилт” буух уу” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.


















