Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өдөр тутмын сонинуудын тавдугаар сарын 1-ний өдрийн онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өдөр тутмын сонинуудын тавдугаар сарын 1-ний өдрийн онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.


“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Э.Мягмардорж: Өнөөдөр 24 бог, найман бод хулгайлсан хүн хэдхэн өдөр цэвэрлэгээ хийгээд л ялаас мултрах гээд байна”, “Н.Учрал: Фэйсбүүкт зөвхөн утасны дугаараараа бүртгэл үүсгэдэг болно”, "Хурцыг өмгөөлөхүй", "Ж.Бямбадорж: Эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал тасрахгүй байна", "Б.Дарьханд: Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга барил биш", "Манайхан сайхан сэтгэлтэй юм чинь хятадууаас юунд дутахав гэж дээ" зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас "Дархлаа боомилогч", ""Ирвэс хамгаалах сан"-гийн захирал дэлхийд нэр хүндтэй шагнал хүртлээ", "Бохирын шугам бөглөрсөн нь хордлого гарах шалтгаан болсон гэв", "П.Эрдэнэтуяа: Эрдэнэсийн санд хоёр гаруй эд зүйлс хадгалагдаж байна", "В.Удвал: Хөрөнгө босгох гэж авилга авсан албан тушаалтан шийтгүүлж байхад нам нь, удирдлага нь ч хариуцлага хүлээгээгүй", "Ж.Ган-Эрдэнэ: Шалгуулагчдын дүнг газар дээр нь танилцуулах шилэн технологи нэвтрүүлж байна", "Хана мөргөсөн Шарын гол", ""Харанга"-ынхан 30 жилийн ойгоо тэмдэглэнэ", "Ч.Амарбаясгалан: Хөгжмөө илнэ, заримдаа бүр үнэснэ" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт "Дөрвөн настай хүүгийн хойд эцэгтээ дөнгөлүүлсэн гурав хоног буюу хаалганы цаадах яргаллын мөрөөр...", "Ж.Бат-Эрдэнэ: Шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байна гэдэг зарчмаа алдаж байна", """Бадмаараг"-ийн найрал дуучид Кремлийн ордонд дуулах гэж байна", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг таван саяар үнэлдэг", "2030 он гэхэд 10 гаруй сая хүн амтай 43 орчим мега хот бий болно" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

"Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт "Хандив нэртэй авлига цэцэглэх вий...", "Монгол Улс Дунзян боомтын 10 га газрыг ашиглах эрхээ эдлэх цаг айсуй", "Д.Баяндүүрэн: Хэнтийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн", "Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход бүх улсын оролцоо чухал", "Монголд эхлээд Ерөнхийлөгч, дараа нь Амараа, тэгээд бөхчүүд ордог" зэрэг нийтлэл, мэдээ, сурвалжилга, ярилцлага багтжээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Төрийн үйлчилгээ иргэн "төв"-д шилжсэн нэг өдөр", "Монгол, Солонгосын ах дүү, холбоотны барилдлага", "Тэтгэвэр тогтоох хугацааг гурав дахин хурдасгажээ", "Х.Хусаян: Хүний эхэсийн тарилга нөхөн сэргээх өндөр үр дүнтэй", "Алдарт "Аида"-тай тавдугаар сар" зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах