Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийнсонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Болорчулуун: Гишүүдэд өчигдөр орой хүргэгдсэн материал “Рио-Тинто”-д очжээ”, “Ц.Оюунбаатар: Ерөнхий сайдын УИХ-ыг хоёр шатны парламенттай болгох байр суурийг дэмжиж байгаа”, “Хөгжлийн диалектик” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Шүүмжлэхээсээ урьтаж судал”, “УИХ-ын найман гишүүнийг ЖДҮХС-гийн гэх хэрэгт яллагдагчаар татах уу”, “С.Хүрэлбаатар: Бие даасан хөгжлийнхөө төлөө хүч чармайлтаа дайчлахгүй бол хандивлагчид биднийг зүгээр тэжээгээд байхгүй”, “Х.Азжаргал: Нэг хүүхдийг таван сая төгрөгөөр даатгуулна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Д.Рэгдэл: Оюуны чадамжаа зөв ашиглавал Монгол Улс хөгжинө”, “Д.Ганзоригоос татгалзаж, Х.Батсүрэнг гаргаж ирлээ”, “Цахим ертөнц дэх найдваргүй нууц үгүүд” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөнийсонин”-ы өнөөдрийн дугаарт “Оюутолгойн хоёр тал”, “Н.Учрал: Гарааны бизнес эрхлэгчид IPO гаргахдаа хөрөнгийн биржээр дамжихгүй байх боломжийг нээж өгнө”, “Тавдугаар сарын 15-н болоход долоохон хоног үлдлээ, бэлэн үү” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















