Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Сайжруулсан нүүрсээ эхэлж тараалгүй түүхий нүүрсийг хориглосонд иргэд бухимдаж байна”, “Б.Саранчимэг: Итгэлийн зээлийг ямар ч Засгийн газар байсан үр өгөөжтэй л ашиглах хэрэгтэй”, “Эдийн засаг 8.6 хувиар өсчээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Ул мөрөө бүү үлдээ”, “62 дугаар тогтоол хэрэгжихэд “жаран” ажил дутуу”, “Онцгойрох донгоо дар, Л.Оюун-Эрдэнэ сайд аа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Нэг сургууль байтугай нийтээрээ аюулд ороод байна”, “Э.Одонгэрэл: Лондоны гудамжинд жагссан нь монгол хүн бүрийн төлөө юм”, “Э.Болорчулуун: Нийтийн эрх ашгийг хөндсөн бол төрийн төмөр нүүрийг үзүүлэх болно” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Түүхий нүүрсийг хориглох нь амьд явах эрхийг хөндсөн асуудал биш гэж үү?!”, “Саусгоби Коэл Транс”-ын үйл ажиллагааг зогсоохыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна”, “МАН-ын генсекийн уламжлалаа дагасан бэлгийг улстөржүүлэв” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















