Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Дүйчин өдрөөр Сүхбаатарын талбайд бясалгалын флашмоб болно”, “Д.Цогтбаатар: Монгол Улсын гадаад бодлого хамгийн тогтвортой, зарим утгаараа боловсронгуй болж төлөвшсөн гэж би итгэдэг”, “Засгийн газраас батлах “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт малчдыг хамруулах нь” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Шатахуун хольж татвараас зайлсхийсэн гэх компанийн удирдлагад хариуцлага тооцож чадах уу”, “Хоригийн хожигч хэн бэ”, “Хос бичигтнүүдийг хүндэлнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хөгжлийн банкны хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдах уу”, “Б.Жамъян: Үйлдвэрүүдэд анх удаа тарифт цалин нэвтрүүлж байлаа”, “Аавынхаа үргэлжлэл болж яваа “тал бичээч” Л.Энхбаатар” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Тост, тосон бумбыг ухаж буй компанид худалдаа хөгжлийн банк хувь эзэмшиж байгаа нь нотлогдлоо”, “Багануурын ордын лицензийн мөрөөр хийсэн нэхэн сурвалжлага”, “Д.Гантулгын асуудлаар үндсэн хуулийн цэц маргаан үүсгэв” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах