Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Бор нуур суманд тариалалт 80 гаруй хувьтай байна”, “Д.Тогтохсүрэн: Үндсэн хууль ирэх сарын эхээр өргөн баригдах болов уу”, “Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” үйлдвэрээс 2.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хот ногоон байх, эсэх нь дөрвөн мэргэжилтэн 114 цэцэрлэгчид л хамаатай юу”, “Айлгах тактик”, “Б.Азжаргал: Дахин төлөвлөлтийн хүрээнд 4000 айлын орон сууц ашиглалтад оруулна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Рентген цацрагаас хамгаалах стандартыг мэдэх үү, сайд аа?”, “Н.Энхбаяр: “Сохрын орон”-д Английн түүх, хэл, соёл бүхлээрээ багтсан”, “Ж.Мишээл: Монголыг гадаад киноны зураг авалтын өвөрмөц цэг болгомоор байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Тост, Тосон бумбыг ухаж буй “Сауд гоби коал транс” компанийн жинхэнэ эзэн нь “Сахал” Д.Эрдэнэбилэг”, “С.Эрдэнийг онхолдуулах “Х” төлөвлөгөө”, ““Рио тинто”-г далд уурхайтай холбоотойгоор шалгаж эхэллээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах