Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хүүхэд хамгийн аюулгүй орчиндоо хамгийн аюултай амьдарч байна гэв”, “Профессор Н.Лүндэндорж: Эрүүдэн шүүсээр байсан нь илэрснээр хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл алдарлаа”, “Г.Батхүүгийн цаг бусаар амиа алдсан хэргийн эргэн тойронд” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “”Хүчирхийллийг зогсооё ээж, аавууд аа”, “Тамтаг болсныг илтгэх тарах тухай яриа”, “Ч.Сайханбилэгийг Худалдаа хөгжлийн банкныхантай уулзуулахгүй байх захирамжийг шүүх баталлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хүүхдээ сонсох өдөртэй боллоо”, “Цаг хугацааны тайлал буюу Намбарын Энхбаяр”, “Б.Лхагвасүрэн: Төвбанкийг олон улсын жишигт нийцсэн институци хэлбэрээр хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Сауд гоби коал транс”-ын үйл ажиллагааг зогсоох шаардлагыг мэргэжлийн хяналт хүлээн авлаа”, “Хуурамч мэдээлэл ба холоос гэтсэн санаа”, “РСЦ ХХК “Эрдэнэт” үйлдвэрийн барилга засварын цех боллоо” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















