Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монгол Улсад нарны 1200 ГВт, салхины 200 ГВт эрчим хүчний нөөц тогтоогджээ”, “Ё.Баатарбилэг: Энэ жил ЕБС-ийн сурах бичгийг түрээсийн тогтолцоо руу шилжүүлнэ”, “Т.Төртогтох: Монголд хиймэл дагуул хийх боломжтой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Банкны эзэмшилд очсон талбайнуудаа авч чадах уу”, “Тэмбүү түмэн “хөлтэй””, “Татварын багц хуультай холбоотой УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хүний уушгийг “иддэг” хөрсний хийг хэмжүүлээрэй”, “Л.Бор: “Free miner” зарчмыг хуулиас авч хаях хэрэгтэй”, “Нэг тойрог” хэмээх молиго”” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Л.Энхболд: Тост, тосон бумбын асуудлаар Засгийн газарт дахин асуулга тавина”, “Д.Амар: Гэр хороололд метан хий ашигладаг дэд станцууд барина”, “Мухардалд орсон АН-ын дарга С.Эрдэнэ, Н.Энхбаярт хандсан байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















