Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ”, ““Оюу толгой” компанийн ажилтнууд бусдаас бэлэг сэлт авбал шууд удирдлагадаа мэдэгдэх зарчимтай”, “А.Гантуяа: Захаас гутал авч чадахгүй уйлаад буцдаг хүүхдүүдийг хараад сэтгэл минь эмтэрдэг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хүний элгээр амьдрах нь хүсэх эд биш”, “Зурагт хөргөгчтэй юм байна, хүүхдэд нь мөнгө олгохгүй”, “Д.Жаргалсайхан: “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г яаралтай хийх хэрэгтэй байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Дэлхийн нүүдэлчдийн V наадмыг Монгол Улсад зохион байгуулна”, “Т.Бадамжунайгийнхны байшин савыг тоолсон тэмдэглэл”, “Эрх мэдэлтэнд үйлчилдэг цэцтай байсан цагт Үндсэн хуулиа өөрчлөөд нэмэргүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Соёлмаа: Манай улс баялгийн хараалд өртсөн улс орнуудын загвараар л яваад байна”, “Жагсаалын зорилго алдагдаж, юуны төлөө тэмцэж байгаагаа ч мэдэхээ больжээ”, “Аж үйлдвэрийн IV хувьсгал: Сурч мэд, сөрж тэмц...” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах