Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “ЭЕШ-д шууд засалтын шилэн технологи ашигладаг боллоо”, “А.Эрдэнэцогт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нийгмийн эрэлт хэрэгцээнд тохирохгүй байна”, “Лхагвасүрэнгийн Хасар: Аав минь надад яруу найрагч хэмээх хэзээ ч татгалзаж болохгүй албан тушаал хайрласан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Засгийн газрыг огцруулах өртөг 195 ширхэг “Ланд”-ын л үнэтэй”, “Ё.Баатарбилэг сайдын амлалт хийгээд “мөрөөдөл”, “Монголчууд ДАШТ-д анх удаа, эрэгтэй, эмэгтэйчүүдийн багаараа оролцоно” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Үндсэн хууль, Оюутолгойн гэрээг ард түмний саналаар өөрчлөх хэрэгтэй”, “Хариуцлага хүлээх сайд нь хэн бэ?”, “Японд ажиллах залууст хэлний өндөр шалгуур тавина” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Золбоо: ШХАБ-д хэрхэн хандаж байгаагаас Монгол Улс бусадтай хамтарч чаддаг уу, үгүй юу гэдгээс харуулна”, “Г.Батхүү агсны цуснаас алкохол илэрсэн ч гадны нөлөөгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах