Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Азийн Буддистуудын энх тайвны XI бага хуралд Далай лам оролцохгүй”, “Л.Мөнхбаатар: Үндсэн хуульд зөв өөрчлөлт хийхгүй бол ирэх найман жилд дахин хөндөгдөхгүй”, “Т.Бадамжунайнхан 31 компани үүсгэн байгуулжээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нэгдүгээр хэлэлцүүлгээ давлаа”, “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 54 орчим хувьтай байна”, “Трепонем тэргүүнд “заларвал” үхэлд хүргэдэг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Б.Батзориг эхнэртээ, Ч.Улаан эхнэрийнхээ дүүд...”, “Сайжруулсан шахмал түлшийг бүх төрлийн зууханд хэрэглэж болно”, “Ж.Золзаяа: Дэлхийд өрсөлдөх старт апп-ууд манайд бойжиж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хотын утааг хотын дарга “Хар толгой”-гоороо хариуцах уу?!”, “Та нар шар мөрнөөр хар тэнгис хүртэлх газар нутгийн эзэд шүү дээ...”, “Том төслийн тайлангаас тогтож харах таван зүйл” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах