Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Наадам зүүдэлж зүүрмэглэсэн “Наран хонгор”-ын уяанд саатлаа”, “Б.Энхбаяр: Х.Баттулга: Ерөнхийлөгчөөр 14 жил ажиллахыг Үндсэн хууль зөвшөөрөх эсэхийг тодорхой болгох хэрэгтэй”, “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулах 46000 иргэний гарын үсэгтэй шаардлагыг дээд шүүхэд хүргүүлэв” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Давхар дээл”-ийг тайлахад зовлон бий”, ““Үнэлгээгүй” үнэлгээ”, “Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад өгч, Б.Хурц нарын хэрэгтэй шүүгч танилцаж эхэллээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатчийн Монгол дахь мөнгөний сүлжээ илэрчээ”, “Авсан зээлээ төлдөггүй “Монгол драй милк” Хөгжлийн банкийг дампууруулах нь”, “Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд хамрагдах журмыг НИТХ батална” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “О.Дөлгөөнийг эмчлэх зардал нэг ЖДҮ-чин гишүүний л мөнгө шүү дээ”, “Хорих ангид амиа алдсан Л.Бямбаа шүүгчийн хэргийг хаах санал гаргажээ”, “Дэд тэргүүн Ц.Магалжав МҮБХ-ноос татгалзаж болзошгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах