Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 28-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 28-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийнсонин”-ы өнөөдрийн дугаарт “Г.Занданшатар: Үндсэн хуулийн төсөлд төрөөс байгалийн баялгийг ашиглахад тэгш байдал, шударга ёсны зарчмыг баримтлана гэж тусгасан”, “Айл хооронд татсан цахилгааны гэмтэлтэй утаснаас болж хүүхэд тогонд цохиулж амиа алдав”, “Хүүхдүүд түүнийг сонгодог” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Наадмын дараа “нөгөө” үнэр арилах уу”, “Дампуурсан салбар”, “Америк, Иран хоёр дайттал хол”, “А.Амгалан: Ажлаа л төгс хийхийг хүсдэг”, “Наадмын өмнөх Хүй долоон худаг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт “F” үнэлгээ өгөхийн учир”, “Их аварга Хакүхогийн хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга зөвшөөрчээ”, “Б.Бат-Эрдэнэ: Шүүхийн шийдвэрийг дагах ёстой учраас л допинг хэрэглэсэн таван бөхийг барилдуулахаар болсон” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин” сонины өнөөдрийн дугаарт “ҮАБЗ-ийн зөвлөмж юунд үндэслэснийг ил болгох уу”, “СХД-ийн 23 дугаар хорооны хүүхдүүд шинэ сургуультай болно”, “Баялгаа засаглаж чадахгүй бол бидний л хохь болно”, “Осака хот улаан хивсээ дэвсэн “Их-20”-иор амьсгалж байна”, “Монголын 20 сүмоч Нагоя башёд зодоглоно” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

Хуваалцах