Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон: Монголд хөрөнгө оруулах боломжтой, гэхдээ хөрөнгө оруулалтын орчноос бүх зүйл хамаарна”, “С.Эрдэнэ: Үндсэн хуульд сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэт хязгаарлаж байна”, “Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг долдугаар сарын 5-ны дотор багтаан дуусгана” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Ажил горьдогсод салхи Дамбий мэт давхилдах цаг айсуй”, “Б.Бат-Эрдэнэ: Монголдоо төгөлдөр хуур тоглож сурсан гэхээр гайхдаг байлаа”, “Нэг ч шүүгчийг хориогүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Гашуун сухайт руу хатуу хучилттай замаар нүүрс тээвэрлэж эхэллээ”, “Шүүгчдийн авлигыг зөөсөн Гавьяат хуульч хэн бэ?”, “Хоёр Солонгосыг холбох гол тоглогч нь Монгол гэдгийг Жон Болтоны айлчлал харуулж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Г.Батбаяр: Талийгаач хүүгийн амийг 220 саяар үнэлсэн ч Монголын шүүх 25 сая төгрөгөөр тогтоосон”, “Завханыг зайдалсан Хонконгчууд үхлийн хороор наадаж байна”, “Хотын хөдөө буюу нутгийн зөвлөл” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах