Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Есөн хөлт цагаан туганд жагсах найман шаргын бэлтгэл жигдэрч, торгон цэргүүд бэлэн болжээ”, “О.Баасанхүү: Барьцаалагдсан төрөөр дамжуулж, Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн давлагаа явж байна”, “АН-ын лидерүүд популизмын эсрэг нэгдэхээ зарлалаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “20 хоногийн зайтай гаргасан хоёр зарлиг буюу зайлшгүй засвар”, “Хотын өнгө үзэмж хувийн хэвшлийнхэнд л “хамаатай””, “”Ж.Сандагсүрэн: Агаарын бохирдлын эсрэг ажилд эрсдэл гарахыг үгүйсгэхгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Улсын цолд ойрхон бөхчүүд хэн бэ?”, “П.Баттөр: Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн заалт төсөлд олон байна”, “Торгоны зам” авто уралдааны үеэр орон нутагт зам хаана зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “О.Батбилэг: Наадмын дараа морь, хүүхэд эсэн мэнд, айраг түрүүтэй, сэтгэл өег байх сайхан”, “Монгол малыг амьдаар нь экспортод гаргахгүй”, “Сэхээний тасаг биднээс холгүй шүү, эрх баригчид аа!” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















