Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголбанк 2020 он хүртэлх инфляци, эдийн засгийн төлөвийг танилцуулна”, “Д.Тогтохсүрэн: Үндсэн хуульд лоббигоор ямар нэг зүйл, заалт орох боломжгүй”, “Г.Майцэцэг Хятадыг “байлдан дагуулж” олсон мөнгөө Монголдоо зориулна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хамарын хийд орчмын газрын асуудлыг Захиргааны хэргийн шүүх шийдэхээр боллоо”, “Г.Занданшатар: Сэтгэл шингэсэн ажил амин сүнстэй байдаг”, “Таван жил түрээслээд орон сууцтай болох боломжтой” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “УИХ-ын дарга Г.Занданшатар “Зууны мэдээ” сонины асуултад хариуллаа”, “Н.Оргилболд: Язгуур урлаг бол сонгодог урлаг”, “Хөгжлийн банкнаас зээлийн муу түүхтэй компаниудын жагсаалтыг гаргана” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хөгжлийн банкны хөшсөн зээлүүд амь орох уу?”, “Ардчилсан намын залуус сахалтайгаа өтөлсөн “бацаан”-ууд болох нь”, “Дипломат цэвэрлэгээ: Хог шүүрдэхэд тоос босдог” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах