Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монгол Улсын 25 дахь аваргаар Энхтөгсийн Оюунболд тодров”, “Ж.Ганбаатар: Үндсэн хуульд эдийн засаг, бизнесийн орчинг дэмжье гэсэн заалт оруулах хэрэгтэй”, “Аврагч Х.Мөнхбат: Бид алтан амиараа дэнчин тавьж ажилладаг. Тиймээс энэ албандаа хайртай байхаас аргагүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Залуу аваргатай, “зөрүүд үрээтэй дурсамжтай наадам”, “Эрхэм гишүүдийг эгүүлэн татах саналын эргэн тойронд”, “Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нэвтрэх машины тоог 1300-д хүргэхийг хүсэв” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “А.Бакей: Тогтолцоо ямар байхыг үндсэн хуульд шууд заах хэрэгтэй”, “Хатгал орчимд үер буужээ”, “Азийн динозаврын олон улсын хурал болно” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Уснаас үнэтэй мөнгө буюу “Сауд гоби коал транс”-ын уурхайн бодит байдал”, “Б.Буджаргал: 10 өдөр 1304 км замыг оюун санаа, сэтгэлийн хүчээр л гүйж туулдаг”, “Их спортын хүч, ухамсар Э.Оюунболдыг эргүүлэн авчирлаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах