Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ардын дууч Алтанжаргалынх”, “Нэг доллар зуун мянган төгрөгт хүрэхэд Монгол дэлхийн хамгийн ядуу улсын нэг болно, Ерөнхийлөгч өө!”, “Ч.Өнөрбаяр: Хүчтэй парламенттай байя гэвэл Ерөнхий сайдаа гол тоглогч болгох ёстой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Х.Наранжаргал: Амьдрал асуултын тэмдгүүдийн дунд өрнөдөг. Аль асуултад хариулт эрж авах нь тухайн хүнээс л шалтгаална”, ““Эцэг хууль”-ийн өөрчлөлтийн хүрээнд эрх баригчид барьцаа ахиулав”, “Гэм буруутай нь тогтоогдсон Архангайн удирдлага өөрсдөдөө хариуцлага тооцож чадсан уу” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монгол соёлыг дархлаач буюу уран дархан О.Эрдэнэчулуун”, “М.Наранпүрэв: Эрчимт эмчилгээг даатгалд хамруулахгүйгээр энэ салбар урагшлахгүй”, “Оноо хасуулахгүйгээр цахимаар даатгалаа авч болно” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Дэжид: Уурхайн талбайд археологийн маш үнэтэй ховор олдворууд бийг тогтоосон”, ““Сауд гоби коал транс” компанийн лицензийг цуцлах үндэслэлүүдтэй танилц”, “Х.Мандахбаяр: Асуудал эцэслэн шийдэгдтэл бид тэмцлээ зогсоохгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах