Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Нийслэлийн нийтийн тээвэрт дотоодод үйлдвэрлэсэн цахилгаан автобус ашиглана”, “А.Ундраа: Найр наадам, амралт зугаалгын энэ үед Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн далайц хангалттай байж чадах уу гэдэг эргэлзээтэй”, “Ч.Отгочулуу: Дэлхийд зэсийн баяжмал үйлдвэрлэх дундаж өртөг 2500 ам.доллар байхад манайд 4500 байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Зөвшөөрөлгүйгээр дөрвөн барилга барьсныг холбогдох албаныхан мэдээгүй сууж байна гэв үү”, ““Түүхэн” өвлийн бэлтгэлийг түүхий хангах эрхгүй”, “ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд айлчлахыг үгүйсгэсэнгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хойд хөршөөс таван удаа түймэр орж иржээ”, “Ц.Саруулбилэг: Эндээс олсон туршлагаа эх орноо хөгжүүлэхэд ашиглана”, “С.Баярын хэрэг: Хонгконгоос “Монос”-ын Л.Хүрэлбаатарын данс руу 4.7 сая доллар шилжүүлжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хууль бус уурхайг хааж чадахгүйд хүрвэл дараагийн таван уурхай нээгдэх нь цаг хугацааны асуудал болоод байна”, “Хятадын эсрэг худалдааны дайн монгол ноолуурт боломж авчирлаа”, “Хоёр музейг нэгтгэхээр болжээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах