Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийнсонин”-ы өнөөдрийн дугаарт “Азийн эдийн засгийн форум Боао Монголд анх удаа боллоо”, “Н.Оюундарь: Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх мэдэлд дахин хуваарилалт хийж төвлөрлийг сааруулбал эрх ашгийн зөрчил гарахгүй”, “Г.Батхүү агсны хүү Ганхөлөг: Аавын минь хэргийг хаах гэж байгаа гэх мэдээллийг сошиалаар явдаг зүгээр л нэг шар мэдээ гэж ойлгосон”, “Хон Хэрээдийн Б.Энхбат: Хамгийн хэцүү сэтгэл зүйн эрүү шүүлтийг Чимгээ дээр хэрэглэсэн байдаг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Харилцан ашигтай, хамтран оршихын төлөөх Боао”, “10 саяын өртэй биш, авлагатай”, “Б.Анар: Э.Оюун хэмээх мундаг хүний гар дээр өссөн ч үр ач нь гэдгээ ярьж явдаггүй”, “Д.Батгэрэл: UFC-тэй гэрээ байгуулсан минь булган сүүлтэй байгаасай” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ш.Батхүү: Миний хөрөнгийг авсан хүмүүс мөнгө төлөөгүй тул худалдаж болно”, “Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт”, “Энэ хичээлийн жилд 48 сургууль, 93 цэцэрлэг шинээр ашиглалтанд орно” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөнийсонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Тогтохсүрэн: Зөвшилцөл, ойлголцолд хүрэхгүй бол 62 гишүүний өргөн барьсан төслийг хэлэлцэх чиглэл гарсан”, “Бид хичээлийн шинэ жилд бэлэн үү”, “Халхголын ахмад дайчны дурсамж” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.


















