Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Бүсийн орнуудын томуугийн олон улсын XIII зөвлөгөөн эхэллээ”, “Ж.Бат-Эрдэнэ: Гишүүдийн тоог ярихаас илүү чанаржихад нь анхаарах ёстой”, “Ж.Үйлст: Өөрийн мэдэлгүй бусдыг дуурайж, жагсаал, цуглаан болгон дээр очоод байдаг нийгмийн сэтгэлгээ байдаг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Орхон түшээ мөрнийг бохирдуулж байсан уурхайнуудыг хаах боллоо”, “32-ын бүлгийнхэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эргэж буцаж эхлэв үү”, “Идлэг шонхор хамгаалах ажлыг ихэнх нь үр дүнд хүрсэнгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ”, “Өнөөдрийн Монгол”-ын өнгийг тольдохуй”, “Олон ном уншвал ангиараа аялалд явна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Түүхий нүүрсийг орлох шахмал түлшний ТЭЗҮ-ийг үзье”, “Үндсэн хууль зөвшилцөлд хүрэхгүй бол...”, “Аминаг удирдахуй буюу урлагийг ухаарахуй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах