Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийнсонин”-ы өнөөдрийн дугаарт “ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монголд дөрөв дэх удаагаа айлчиллаа”, “Л.Батцэнгэл: Цэдэнбал даргын даалгавараар домогт Жуков жанжныд 14 хонож биеийг нь эмнэж байлаа”, “Улсын аварга Э.Оюунболдын допингийн асуудалд багш нар нь холбоотой юу”зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Монгол Улс ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүйгээр байгууллаа”, “Энгийн сургуульд тусгайгийнхан шаардлагатай байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “С.Амарсайхан: Хотын ажилд хариуцлага, гүйцэтгэл, хяналт ус агаар шиг хэрэгтэй байна”, “Үндэсний мөнгөн тэмдэгтийн хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохирлоо”, “Халх гол-80 жил” ойн медалийг 240 гаруй ахмад дайчинд гардуулав” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөнийсонин”-ы өнөөдрийн дугаарт “Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэсэн В.В.Путины айлчлал”, “Төсөл хэрэгжүүлсэн нэртэй төр засаг руугаа давхиж орж болохгүй”, “Өөрийнхөө жамаар мөлхөж буй аялал жуулчлалын салбар”, “Ялалтын жимээр цуурайтсан яруу алдрын дуун” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг шалгаж эхэлжээ”, “Монгол, Оросын түүхэн харилцаанд шинэ хуудас нээлээ”, “Б.Нямсүрэн: Цахим орчинд залилангийн гэмт хэрэг ихэсч байна”, “Эцэг, охин, хүү”, “Баатрын энтэй байлдагч” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

Хуваалцах