Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Өрсөлдөх чадвар, төмөр замыг онцолсон “Coal Mongolia-2019””, “С.Баясгалан: Монгол Улс ОХУ-ын аманд орж биш, зөвшилцөж явах ёстой”, “Үндсэн хуульд үг л үлдэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх шийдвэрийг хүчингүй болголоо”, “Нүүрсний боловсруулалт, чанарт анхаарах ёстойг сануулав”, “Юн Бён Сын: Хуурамч материал бүрдүүлбэл дахиж виз мэдүүлэх эрхгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Үндсэн хууль “өрлүүлсэн” ч цэц өмөөрөхгүй”, “Д.Болормаа: Хамтарсан хөрөнгө оруулалтын сан хувьцааны санхүүжилт хийнэ”, “МАН: Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монгол Улс “саарал жагсаалт”-ын өмнө зогсож байна”, “Өрсөлдөх чадвараа тордохоос өөр урагшлах боломж байхгүй”, “Б.Хурц нарын хурал давж заалдах шатны шүүхэд үргэлжилнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















