Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө бүрэн татаж, засаглалын хэлбэрээ ард түмнээс асуухаа мэдэгдлээ”, “О.Мөнхсайхан: Парламентын засаглалаас татгалзах эсэхээр Ард нийтийн санал асуулга явуулж болохгүй”, “Евгений Трифонов: Халх гол: Хэний ялалт байв” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Тавантолгойн IPO-ны хар зураг”, “Төв цэвэрлэх байгууламж өдөрт 2500 шоо метр лаг усгүйжүүлэх төхөөрөмжтэй боллоо”, “А.М.Сергеев: Бид палеогенетикийн салбарт хамтран ажиллаж болох юм” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамгаалж хөгжих нь чухал байна”, “Улсын цолыг дуудаж тайлбарлах нь даншиг наадамд зохимжгүй”, “Гоо зүйн дээд шагналыг эзнээр зохиолч Г.Аюурзана тодорлоо” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголын нүүрсний зах зээлд заналхийлж буй бодит нөхцөлүүд”, “Нийслэлийн өмхий үнэрийг долоон тэрбумаар 10 дахин бууруулна”, “О.Одбаяр: Ямар ч зүйл байсан тэвчээд гарах ёстой, хүнд тэвчиж чадахгүй зүйл гэж байхгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах