Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хэлмэгдэгсдийн хөшөөнд Төрийн өндөрлөгүүд хүндэтгэл үзүүллээ”, “Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн саналын тэдэн хувийг авна гэдэг зүйл анхнаасаа байхгүй байсан”, “Б.Мандухай: Хар тамхины наймаа бол хувиа хичээсэн хүмүүсийн улс үндэстнийхээ эсрэг үйлдэж буй гэмт хэрэг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Сонгуулиар л “амь ордог” Сонгуулийн ерөнхий хороо”, “Их нүүдэл саарсан уу”, “Үндэсгүй үзэл бахархалгүй Монгол” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Үндсэн хуулийг өөрчлөх АИХ-ыг байгуулъя”, “Н.Энхбаяр: Ерөнхийлөгч саналаа татсан, одоо хэлэлцэх төсөл байхгүй”, “Байгалийн хийг Монголоор дамжуулах асуудлыг судалж үзэхийг В.Путин даалгав” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хамрын хийд орчимд байсан лицензийг цуцалсан ч дахин шүүхэд ханджээ”, “Алдагдсан боломж ба шинэ гарц”, “Л.Лхагвадулам: Аав маань сайн дураар цэрэгт мордсон нь хувь тавилангийн дуудлага байсан болов уу” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















