Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийснээр Монгол Улс хөгжлийн цоо шинэ шатанд гарна”, “Ц.Адъяасүрэн: Озоны давхарга 10 жил тутамд нэгээс гурван хувиар нөхөгдөж байгааг эрдэмтэд тогтоосон”, “Б.Заяабал: Татварын шинэ хууль бизнес эрхлэгчдийг дэмжинэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Баялгийн хараал”-ыг гэтэлж, Норвегийн араас замнах гарц”, “42.3 сая ам.долларын гүүрэнд 100 жилийн баталгаа өглөө”, “Д.Номин-Эрдэнэ эрэгтэйчүүдийн ангилалд Их мастер цол хүртэв” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Замын цагдаагийн гүүрэнд 100 жилийн баталгаа өглөө”, “МАН-ын 12 дарга “...УИХ-ыг тараая” гэж хуралджээ”, “С.Мөнхбат: Монголын хөгжлийн ирээдүй бол судалгаанд суурилсан бодлого, түүнийг дэмжсэн төр, шинжлэх ухааны түншлэл юм” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хятадын тусламжаар байгуулсан гүүр ашиглалтад орлоо”, “Ардчилсан эрх чөлөө мандтугай гэдэг ч хэвлэлийн эрх чөлөөг дарсаар байна”, “Сибnриэс дүрвэсэн баавгайнууд айлын гэр сүйтгэж, 30 гаруй бог мал иджээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















