Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Америкийн худалдааны танхим монгол эмэгтэйчүүдийн манлайллыг онцоллоо”, “М.Билэгт: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээс бүх зүйл шийдэгдэнэ”, “Жил бүр 4000 гаруй хүн сүрьеэ өвчнөөр өвчилж байна гэв” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Эзэд нь баяжиж, суралцагсад нь хохирдог тогтолцоо”, ““Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан уу”, “220 мянган тонн зэсийн хомсдол үүсжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Цахим мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хөрөнгө зарцуулах шаардлагатай”, “Э.Цог-Эрдэнэ: Иргэдийг ажилд зуучлах task.mn апп нэвтрүүллээ”, “Улс төрийн барометр” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Байгаль эх-хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Хэнтий аймгаас эхэллээ”, “Б.Сүнжидмаа: Геологийн судалгаа нь зөвхөн орд нээдэг ажил биш, шинжлэх ухаан”, “Шүүх хурлын өмнөх “Сандуйн жүд”” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















