Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайд асан М.Энхсайхан: УИХ тарвал төрийн эрх мэдэл вакум орчинд орж, нийгмийг тогтворгүй байдал руу чирэх эрсдэлтэй”, “Төмс, хүнсний ногооны хураалт ид үргэлжилж, харин тариа хураалт удааширч байна”, “Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Би барилга барьдаг хүн, 26 байр худалдаж авах уу” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Өргөтгөлийн хүчинд өвлийг давна”, “Хомсдолын хоёр шалтгаан”, “Гадаадад гаргасан 46 сая ам.долларын хөрөнгийг тогтоон, битүүмжиллээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт ““Эрдэнэс Тавантолгой” нэг тонн нүүрсний үнийг найман ам.доллараар нэмэгдүүлнэ”, ”П.Ганхүү: Утааг бууруулах шийдэл нь метан хий байх болно”, “Их хуралд хүргэх үг мину” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Гутай, Шургадаг, Наймт голуудыг газрын зургаас хасаж, бүлэг ордыг ашиглах гэж байна”, “Д.Тогтохсүрэн: Би УИХ-ыг тараах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулаагүй”, “Ц.Сандуйг шүүх хуралд М.Энхболд, Г.Доржзодов нар гэрчээр дуудагджээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах