Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Чинзориг: МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байраар бүрэн хангах боломжтой”, “Т.Аюурсайхан: Үе үеийн сайд нар эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг өндөр албан тушаалд томилж ирсэн”, “Ч.Эрдэнэдалай: 9911 дугаарын зах зээлийн үнэлгээ нь хагас тэрбум хүрчихсэн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Аймаг, сумдыг танил болтлоо харсан таван зургаар төсөөлөхгүй”, “Тайны амыг түгжжээ”, “Түрээслэх сурах бичгүүдийг ирэх долоо хоногоос тараана” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Усыг ууж буй уул уурхай”, “Шашин, мухар сүсэг хоёроо ялгахгүй байна уу”, “Өсвөр насныхан нэгнээ гадуурхах нь сэтгэл гутралд оруулах шалтгаан болдог” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















