Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Шахмал түлшинд угаартаж гэр бүлийн гишүүдээ алдсан айлуудыг сурвалжиллаа”, “Д.Оюунхорол: Итгэлийн зээлд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар тооцоолсон”, “Цэргийн штабын даргын цохондоо бууны шархтай нас барсан хэргийг гадны нөлөөгүй гэж үзжээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт “өөд болоход” ойрхон байна”, “Нийгмийн бухимдлыг нимгэлэх хөрөнгө оруулалт”, ““Ногоон зэс” үйлдвэрлэгч” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Иргэд амь насаараа хохирч, дарга нар хариуцлагаас зугтлаа”, “Э.Болортулга: МСНЭ-ийн гишүүдийн татварын орлого нийт зардлын 15 хувиас хэтэрдэггүй”, “Сайжруулсан түлш агаарын бохирдлыг бууруулах арга зам мөн үү” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















