Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Т.Баярхүү: “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад холбогдох 20 гаруй үйлдлийг шалгаж байна”, “Д.Дамба-Очир: Монгол Улсад төр гэж байгаа бол Оюу толгой хэлэлцээрийн ширээний ард сууж л таараа”, “Цаасан мөнгө хэвлэж тараах шахалтыг төв банкинд үзүүлээд эхэлсэн үү?” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хуулиа мөрддөггүй МСҮТ-үүдэд хувьсах зардал олгох хэрэг байна уу”, “АХБ-ны шинэ суурин төлөөлөгч ажлаа хүлээн авна”, “Хайрга олборлогчид иргэдийн эрүүл мэндийг мартжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Сэхүүн өвгөд”, “Хятадуудыг баривчилсан буудлуудын нэг нь ажиллаж эхэлжээ”, “Төсөв, мөнгөний бодлого тойрсон таван эдийн засагчийн байр суурь” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















