Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Чингэлтэйн алслагдсан гэр хорооллынхон дулаанаар хангагдаж, халуун, хүйтэн усны шугамд холбогджээ”, “Ж.Бат-Эрдэнэ: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олборлолтын шатанд нь авах хэрэгтэй”, “Ц.Баттуяа: Б.Ундармаагийн идсэн мөнгийг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Монголд гэмт хэрэг үйлдэхийг завдсан хятадууд “Жимобайл”-аас 8000 дугаар авчээ”, “Цас орсон өдөр зам тээврийн ослын дуудлага 229 иржээ”, “Зөвшилцсөн саналаасаа зөрөх вий, эрх баригчид” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Өвлийн дугуйны үнэ өмнөх жилүүдээс буурчээ”, “Тангаргаа зөрчсөн алба хаагчдын үйлчилгээний хөлсийг нөхөн төлүүлэхсэн”, “Хятадад үлдэхийн тулд уучлал эрсэн компаниуд” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















