Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Түргэн хоол чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэв”, “С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй, хамрах хүрээг нь өргөжүүлнэ”, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталлаа”, “АН-ынхныг “хуурсан” ч амласнаа биелүүлэв”, “ГИХГ-ын гэнэт баяжсан албан тушаалтнуудад шүүх энэрэнгүй хандсаар” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Үндсэн хуульд 19 жилийн дараа өөрчлөлт орууллаа”, ““Оюу толгой”-н далд уурхайн зардлыг Рио Тинто санаатайгаар нэмсэн үү?”, “Д.Хаянхаярваа: Ерөнхийлөгчийн засаглал руу явах суурийг нь бэлдээд байна уу гэж хардах боллоо” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах