Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “П.Цолмон: 200 гаруй сая төгрөгөөр босгосон өвлийн хүлэмжүүд бий", ”О.Батнасан: Засгийн газар, Оюу толгой компани хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй”, “Манай толгой улс төрчид Оюу толгойн өөдөөс сэлэм сугалахаа больж ширээ түлхэх боллоо” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Нэмэлт тайлбар нэхсэн нэг хувийн босго”, “Чимээгүй тахал буюу таргалалтын уршиг”, “ХХҮЕГ-ын дарга, дэд даргыг эрүүгийн хэрэгт шалгаж ажлаас нь түдгэлзүүллээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “БНХАУ-ын хуулийнхан Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдлөг явуулж эхэллээ”, “Монгол Улс долоо дахь удаагаа амь тарианд орох вий!”, “Г.Солтан: Ерөнхий сайдын эрх мэдлийг бүр илүү нэмэх хэрэгтэй байсан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах