Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Л.Энх-Амгалан: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар өргөн барьж байна”, “М.Оюунчимэг: Манай нам олон суудал авахаа чухалчилсан бол мажоритараараа явах байсан”, “Н.Алгаа: Уул уурхайд Таван толгойгоос өөр хөрөнгө оруулалт татах төсөл алга” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Зөрчлийн хуулийн заалт биеэ үнэлэхийг өөгшүүлж байна”, “Монголд хувь хүний нууц гэж бий юү”, “Газраа чөлөөлсөн 392 айл орон сууцанд орох боломжтой” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайдын айлчлалаас юу хүлээх вэ”, “Монгол Улс ба ОХУ-ын геополитик”, “Б.Ууганбаатар: Дэлхийн аварга ирлээ гээд О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нарыг орхихгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















