Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайд авто зам ашигласны хураамж нэмснийг эргэж харахыг хотын даргад үүрэг болголоо”, “Ж.Бямбадорж: Манай улс эдийн засгийн баталгааг бүрдүүлж хүний эрхийг хангах шаардлагатай”, ““Барьж идэж” мэдэх барын зулзага” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Банкны эзэмшигчийн “тэгшитгэл””, “Хүн эмчилдэг мэргэжилтнүүдийн сургалтыг хөсөр хаяжээ”, “Хятадын зэсийн импорт нэмэгдэж, үнэ нь өслөө” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Мөнгөгүй бол та сонгуульд нэрээ дэвшүүлж үл болно”, “Ноолуур: Биднийх болоогүй “наадам””, “ОБЕГ-ын дарга Т.Бадралын хэргийг шүүхэд шилжүүлжээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















