Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Мөнхтөр: Геологи суурь салбар учир төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж ач холбогдол өгч байгаа”, “Сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулахыг дэмжлээ”, “Д.Дамба-Очир: 50:26-аар явбал Үндсэн хууль зөрчих байсан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Улаанбаатар утаатайгаа удах уу”, “Урагшаа нэг, хойшоо хоёр алхам”, “Банк ухсан хэрэгт ял шийтгүүлсэн этгээд бурхан тахил хулгайлжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хариуцлагатай уул уурхай гэдэг Монгол Улс ардчилалтай байх эсэх тухай асуудал юм”, “Л.Болд: Шинэ намд өөрийн гэсэн бодлого, нэр дэвшигч байхгүй байна”, “Хавдартай хүмүүс сэтгэл зүйн хувьд биднээс илүү хүчтэй...” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















