Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Өнгөрсөн есөн жилд цалин гурав дахин нэмэгдсэн ч төгрөгийн сулрал ихэнхийг нь “залгижээ””, “Ө.Ганзориг: Гурван саяулаа мундаг байх реформыг найман жилийн дотор хийх боломжтой”, “Н.Цэрэнбат: АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хүүгийн талаарх мэдээллийг том орны улс төрийн зодоонд Монголыг хавчуулж байна гэж л харж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хотын удирдлага түгжирчээ”, “Хор долоох нь энүүхэнд болжээ”, “Мөрдөгчдөө худлаа хэлж оргосон Г.Эрдэнэбаярыг цагдан хорилоо” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Байгаль эхээ хамгаалах, уул уурхайг хариуцлагажуулах үндэсний нэгдэл байгуулна”, “Нийслэлийн улс төрийн өнгийг салхи улайруулж, шахаа цэнхэртүүлнэ”, “Зуу гаруй хүн зуун сая төгрөг өгсөн гэхээр АН-д нэр дэвшигч үлджээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах