Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал: Залилагч нарт боломж олгохгүй байя”, “Я.Содбаатар: Томсгосон мажоритар системээр явахаар мөнгөний нөлөөлөл, иргэдийн шилжилт хөдөлгөөн харьцангуй бага байдаг”, “Д.Бумдарь: Улс төрд олон сонгогдсон, мөнгөтэй, нэр цэвэр акулууд энэ тогтолцоогоор илүүтэй сонгогдоно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Сургаар сонссон мэдээллээ сурах бичигт наасаар байх уу”, “Монгол Улс бөөрний дутагдалтай иргэдээ эмчилж хүчрэхгүй нь”, “Т.Энхцэцэг дэлхийн шилдэг шүүгч болов” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Батзандан: Хүн амины гэмт хэрэг үйлдсэн хүн С.Эрдэнээс гадна олон бий”, “ТОСК 200 тэрбумын өртэй, МИК 60 тэрбумын ашигтай ажилладаг”, “Тэсэж үлдэхийн тулд Монголыг сонгосон Япон компани” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах