Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “УИХ-ын гишүүд он гарахаас урьтаж сонгогчдодоо бэлэг тарааж эхэллээ”, “С.Эрдэнэ: Хүний эрхийг дордуулсан ямар нэг оролдлогыг бид хэзээ ч дэмжихгүй”, ““Dyrberg/Kern”-ийн жинхэнэ болон энгийн загваруудын ялгааг мэдэхгүй байна гэв” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Элчин сайд А.Баттөрийн Монголоос гарах эрхийг нь хязгаарлав”, “Гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээлийг дэлхийн “Шилдэг 30”-ын нэгээр нэрлэжээ”, “Г.Доржзодовыг шалгуулахын тулд “60” тэрбум”-ын гэх хэргийг прокурор буцаав” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Болор: Тархи угаалт буюу коммунизмын үлдэгдэл амь бөхтэй оршсоор байна”, “Саарал жагсаалт, сонгууль, своп хэлцэлтэй жил айсуй”, “Улстөрсдөөс У.Хүрэлсүх, намуудаас ШИНЭН тэргүүлжээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















