Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хайгуулын лицензийг зогсоосон Засгийн шийдвэр эдийн засгаа хорлосон үйлдэл боллоо”, “Д.Мөнх-Эрдэнэ: Эрхэм хүндэт авлигачид авлига авч, хулгай хийхээ больчихвол нэр дэвших эрх нь нээлттэй”, “Өмгөөлөх эрхээ хасуулсан Г.Батбаяр: Үйлчлүүлэгчдийнхээ төлөө хурц, шийдэмгий, зоригтой байснаар өөрийгөө золиосолдог юм байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Үндсэн хуулиа өөрчилж, утаагаа бууруулсан жил”, ““Шинэ жил”-ийг уламжлалаар нь гэр бүлийн л баяр байлгая”, “Шүүгч нарыг авлигын өөр хэрэгт шалгаж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Иргэд утаа буурсантай санал нэг байна”, “Э.Хархүү: Оюун сэтгэлгээний ядуурал бол эд мөнгөний ядуурлаас аюултай шүү”, “Төрийн алба хаагчдын цалинг найман хувиар нэмнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах