Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “2019 онд хамгийн их борлуулалттай байсан арван номыг “Өдрийн сонин” нэрлэж байна”, “Б.Жавхлан: Халамж ихсэх тусам популизм гаардаг”, “Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Гүйцэтгэх засаглал гүйцэд ажиллах гарц”, “Төв цэнгэлдэхийн алдагдсан газрын мөрөөр”, “Банкууд өнгөрсөн сард 55 тэрбумын тэтгэврийн зээл олгожээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “ОУВС-гийн хөтөлбөр дууссаны маргааш бид хаачих вэ”, “Ж.Дашдаваа: Залуудаа нартай уралдан хөлсөө урсгаж явсан бол эдүгээ настайгаа уралдаж оюун ухаанаа дайчилж сууна даа”, “13 давхраас унаж нас барсан хэргийн газраас гурван хүний гутлын мөр олджээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах