Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Г.Занданшатар: Энэ ондоо багтаж саарал жагсаалтаас гарчих байх”, “Л.Болд: Төр ахмадууддаа баялгийн тэгш, шударга хуваарилалтыг олгох ёстой”, “Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Уухайлан эсэргүүцээрэй, улаанбаатарчууд аа”, “Лабораториудаар сэтгэл ханамжтай үйлчлүүлэх сэн”, “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эх хувийг Цэцэд заллаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Өртэйг нь инээлгэж, өргүйг нь уйлуулсан өр тэглэх шийдвэр”, “Доноруудыг авч үлдэхийн тулд, ОУВС-тай ойлголцох хэрэгтэй”, “Ё.Баатарбилэг: Хуулийн цоорхойг ашиглаж боловсролоор бизнес хийж болохгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах