Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нар казинод орж туршлага судалсан гэв үү”, “Ц.Даваасүрэн: “Шарын гол” ХК-иас нүүрс авах эсэх асуудлыг эргэж харна”, “Н.Номтойбаяр: Надаас нэг ч мэдүүлэг аваагүй байж яллаж байгаа нь цэвэр улс төрийн явуулга” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд хал суусан гишүүд халдчихлаа”, “Яаралтай тусламжийн тасагт цогц оношилгоо хийдэг боллоо”, “Даатгалаар үйлчилдэг 1993 байгууллагын гэрээг үргэлжлүүлэх нь” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хаа сайгүй хаан суудлын төлөөх тулаан”, “Шатахууны үнийн өсөлтийг хазаарлах нэг ч төгрөггүй эрсдэлийн сан”, “Суудлын ажилтай хүмүүст нурууны мурийлт, суулт их илэрдэг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















