Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Оюун: Ц.Нямдорж сайдын 143 м.кв байр наана чинь байх ёстой шүү гэж дарамталж хэлж байсан”, “Б.Энх-Амгалан: Хуйвалдаж хулгай хийдэг цаг үе өнгөрсөн”, “С.Баясгалан: Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байгаагаас нь В.Путинд ямар ч залгамжлагч байхгүй нь харагдчихлаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Шинэ вирусээс яаж “зугтах” вэ", “Э.Бат-Үүлийг хоёр сая төгрөгөөр торголоо”, “Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг хоёр дахин нэмлээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Казино “Квазимодо” бодсоор л...”, “Хотын түгжрэлийг шинэ тээврийн хэрэгслээр шийдэхээр боллоо”, “Ц.Магалжав: МҮБХ-ны маргаан дуусаагүй, данс битүүмжлэлтэй хэвээр байгаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах