Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Гурван үеийн төрийн түшээ, Сангийн сайд асан Б.Болорынх”, “З.Энхболд: Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой!”, “Гараа тогтмол угаах, амны хаалт хэрэглэх, өвчлөлтэй бүс нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Хувьсгал”-ыг хэрхэн хийх вэ”, “Ц.Товуусүрэн: Хамтын шийдвэр гаргадаг учраас УИХ-д гишүүн бүр нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй”, “Мансуурсан залуу машин жолоодож бусдад хохирол учруулав” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”- ы өнөөдрийн дугаарт “Тэднийг ад шоо үзэж байхаар мэдлэг, туршлагыг нь аваад үлд!!!”, ““Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгожээ”, “Уханьд байгаа монгол оюутнуудыг яаралтай авчрах үүрэг өглөө” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах