Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Н.Номтойбаярын бүрэн эрхийг гишүүдийн 88.1 хувийн саналаар түдгэлзүүллээ”, “Д.Оюунхорол: Зээлийн өргүй болсон ахмадууд сар шинийн өмнө тэтгэврээ хэвийн авч эхэлнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Цагаан сарыг гэр гэртээ тэмдэглэх шийдвэр гаргалаа”, “Хаалттай жагсаалт халаасанд нь бий”, “Н.Золжаргалын хэргийг дутуу шалгасан гэж шүүх бүрэлдэхүүн үзэв” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Халаасандаа тэсрэх бөмбөгтэй намын дарга нар сонгуульд марш!!!”, “Одоо уйлаад яах вэ дээ, АН-ынхаан”, “Б.Ганболд: Дагуул хотуудыг бүтээн байгуулснаар нийслэлийн нягтаршил буурна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















