Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямралаас төсвөө танаж байж л гарна гэв”, “Н.Учрал: Цаг тооны бичиг болон хуучны кинонуудын зохиогчийн эрхийг төр авах ёстой”, “Т.Бадрал: Хилээр орж ирж байгаа иргэдийг боомт дээр тусгаарлах шаардлагатай байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Циркээ сэргээх цаг болсон”, ““Магнай баяр”-тай, тогтуун сайхан шинэлцгээе”, “БНСУ-аас ирсэн гурван монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Махны үнэ Ч.Улаан сайдад хамаагүй гэв үү?”, “Айсуй сонгуулийн чимээ: Баян-Өлгий”, “Хүчирхийллийн “үндэс”-ийг ураг төрлөөс хайя” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах